Томоохон компаниудад зориулсан
төлбөр тооцооны шийдэл

Бидэнтэй хамт
бизнесээ хөгжүүлээрэй.

Бид таны хязгааргүй боломж бүхий олон улсын бизнест тань аливаа хязгаарлалтгүй, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний үнэ бүхий мөнгөн гуйвуулгын үйлчилгээ шаардагдаж буйг олж харсан.

Бидний шийдлүүд нь валют арилжаа, олон улсын мөнгөн шилжүүлэг, давуу эрхтэй төлбөрийн хэрэгсэл болон олон улсын төлбөрийн картын стандартуудыг энгийн бөгөөд найдвартай үйл ажиллагаан дор нэгтгэж чадсан.

Та цаашид ахин дэлхийн улс орнуудад олон данс нээлгэх болон олон улсын ба дотоодын банкны шимтгэл, хураамжийг хямдруулах эсхүл харьцуулах гэж цагаа үрэх шаардлагагүй боллоо.

Энэ шийдлийн онцлог:

  • Олон валют бүхий данс

    Олон валют бүхий данс

    MoneyPolo гийн зөвхөн нэг л данснаас 128 төрлийн валютаар хийх олон улсын шилжүүлгийн үйлчилгээг бид танд санал болгож байгаа бөгөөд таны шилжүүлгийг хамгийн ашигтай байлгахын тулд валютын хамгийн сүүлийн үеийн ханшийн мэдээллийг шууд хүргэж, шуурхай бөгөөд аюулгүйгээр орлого, зарлага хийх боломжийг олгоно.

    Хэзээ ч нэвтрэх боломжтой, үлдэгдлийн лимитгүй, зардал багатай, нууцлал өндөртэй манай олон валют бүхий дансны үйлчилгээгээр олгож буй боломжуудыг эдлээрэй. Өөрийн оршин суугаа улс болон цаашид бизнесээ тэлэхээр төлөвлөж буй улсуудад үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн нэг л данс ашиглах боломжтой.

    Дэлхийн хаана ч байсан та олон улсын төлбөр тооцоогоо хурдан бөгөөд хялбархнаар хийх бөгөөд гадаад харилцагч тань таны MoneyPolo олон валют бүхий данс руу төлбөрөө шууд шилжүүлж болно.

    Мөн та олон валют бүхий дансаа интернэт банкны үйлчилгээтэй, электрон дансны хуулга бүхий банкны харилцах данстай адилаар ашиглах боломжтой.

    Тухайн үеийн зах зээлийн ханштай өрсөлдөхүйц хэмжээний ханшаар валютаа солиулах болон олон улсын мөнгөн гуйвуулгын шимтгэлийн мэдээллийг урьдчилан авах боломжийг манай бүх данс эзэмшигч эдэлнэ.

  • Урьдчилсан төлбөрт карт

    Урьдчилсан төлбөрт карт

    Бидний гаргаж буй урьдчилан төлсөн карт нь хурдан хэвлэгддэг бөгөөд VISA системд ам.доллар, евро, фунт стерлингээр, MasterCard-ийн системд ам.доллараар гарна.

    Урьдчилан төлсөн карт нь дэлхийн 185 гаруй орнуудад ашиглагдах ба онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглагдана.

    Картын хуулга болон гүйлгээний түүхээ 7 хоногийн турш 24 цагаар авах боломжтой тул та бизнесийн зардлаа маш ойроос, хялбархнаар удирдаж чадна.

    Бизнесийн бүтэц, том хэмжээний төлбөр тооцоо болон онлайн мониторингийн сонголтуудад нийцүүлэн өөр өөр валют бүхий 18 үндсэн болон дэд картуудыг хослуулан картандаа шатлал бий болгоорой.

    Эмбосстой биет картуудаас авахуулаад нэргүй карт хүртэл сонголтуудаас байгууллагын болон хувийн хэрэгцээндээ, мөн цалин олгохдоо ашиглаарай.

Томоохон компаниуд яагаад MoneyPolo сонгодог вэ?

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрших Майзус Файнэншл Лимитед Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хангах ухаалаг бөгөөд олон сонголт бүхий шийдлүүдийг санал болгож байна.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой.

    Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас хамгаалах болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

    MoneyPolo гийн хувьд харилцагчийн хүсэл сонирхол болон аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах болно.

дэлгэрэнгүй мэдээллийг
email хаягаар холбогдон авна уу.
Холбоо барих