Санхүүгийн компаниудын
төлбөр тооцооны шийдэл

Бидэнтэй хамт
бизнесээ хөгжүүлээрэй.

Танай компани том, жижгээс үл хамааран та болон таны харилцагчид тохирох онцгой бөгөөд найдвартай үйлчилгээний шийдлийг ашиглан бизнесээ илүү хүчирхэгжүүлээрэй.

Таны бизнесийн ашиг олох хөдөлгүүр болгож чадах, таны бүх хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өөрийн бизнесийн хүрээг тэлээрэй.

Дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо түргэн шуурхай, хялбараар хийх боломж олгож буй манай бүтээгдэхүүний өргөн сонголт нь харилцагчийн тань орлого зарлагын гүйлгээг хялбар бөгөөд шуурхай хийх боломж олгоно.

Энэ шийдлийн онцлог:

  • Олон валют бүхий данс

    Олон валют бүхий данс

    MoneyPolo гийн зөвхөн нэг л данснаас 128 төрлийн валютаар хийх олон улсын шилжүүлгийн үйлчилгээг бид танд санал болгож байгаа бөгөөд таны шилжүүлгийг хамгийн ашигтай байлгахын тулд валютын сүүлийн үеийн ханшийн мэдээллийг шууд хүргэж, шуурхай бөгөөд аюулгүйгээр орлого, зарлага хийх боломжийг олгоно.

    Хэзээ ч нэвтрэх боломжтой, үлдэгдлийн лимитгүй, зардал багатай, нууцлал өндөртэй манай олон валют бүхий дансны үйлчилгээгээр олгож буй боломжуудыг эдлээрэй.

    Дэлхийн хаана ч байсан та олон улсын төлбөр тооцооны орлого, зарлагын гүйлгээгээ хурдан бөгөөд хялбархнаар хийх бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханштай өрсөлдөхүйц хэмжээний ханшийг танд санал болгож, гүйлгээ хийхээс тань урьдчилан гүйлгээний шимтгэлийн мэдээллээр хангана.

  • Урьдчилсан төлбөрт карт

    Урьдчилсан төлбөрт карт

    Бидний гаргаж буй урьдчилсан төлбөрт карт нь хурдан хэвлэгддэг бөгөөд VISA системд ам.доллар, евро, фунт стерлингээр, MasterCard-ийн системд ам.доллараар гарна.

    Урьдчилсан төлбөрт карт нь дэлхийн 185 гаруй орнуудад ашиглагдах ба онлайнаар болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглагдана.

    Мөн урьдчилсан төлбөрт картаа MoneyPolo данстайгаа холбож эсхүл дангаар нь ашиглаж болно. Аль ч тохиолдолд таны мөнгө аюулгүй, найдвартай хадгалагдах болно.

    Мөн түүнчлэн та өөрийн компанийн нэр, лого болон дизайныг оруулан хэвлэсэн тусгайлсан нэрийн картаа гаргуулж хэрэглэгчдээ өгөх боломжийг бидний зүгээс санал болгож байна.

  • Электрон мөнгө (E-money)

    Электрон мөнгө (E-money)

    Электрон мөнгөний төлбөрийн сонголттой олон валют бүхий дансыг ашиглан крипто валютыг дэлхий нийтэд түгээмэл ашиглагддаг үндсэн валют руу хөрвүүлэх болон хэрэглэгч хооронд маш хурдан мөнгө шилжүүлэх боломжтой.

    Өөрийн электрон хэтэвч (E-wallet) дансандаа орлого хийх эсхүл байршуулсан мөнгөө бэлнээр авах хялбархан бөгөөд шуурхай аргыг MoneyPolo танд санал болгож байна.

  • Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    Гуйвуулга хийхийн тулд картын дугаар болон хүчинтэй хугацааг мэдэж байхад л хангалттай. Ам.доллар, евро, рубли-ээр гуйвуулга хийнэ.

    Гуйвуулсан мөнгө тань ажлын 3 өдрийн дотор картын валют руу хөрвөж орно.

  • Карт эзэмших

    Карт эзэмших

    Манай карт эзэмших үйлчилгээ нь та өөрийнхөө болон харилцагчийнхаа төлбөр тооцоог гүйцэтгэх, гүйлгээ хийхдээ бүхий л томоохон карт ба валютуудыг зах зээлд өрсөлдөхүйц үнээр ашиглах боломжийг олгож байна.

    Та болон таны харилцагчийн итгэлийг хүлээж, танил болсон төлбөрийн хэрэгслүүдийг MoneyPolo танд санал болгож байна.

  • Мөнгөн гуйвуулга

    Мөнгөн гуйвуулга

    Дэлхийн нийт 400,000 гаруй хамтран ажилладаг салбаруудаараа дамжуулан 15 минутын дотор 130 гаруй улс орнууд руу хамгийн бага үнээр мөнгө гуйвуулах боломжийг MoneyPolo танд олгож байна.

    Харилцагч та цаг хугацаа болон мөнгөө хэмнэж төлбөрийн процесст оролцох зуучлагчдын тоог багасгаж чадах болно.

    Бүх гүйлгээг интернэт, мобайл аппликэйшн, хамтран ажилладаг мөнгөн гуйвуулгын сүлжээ, MoneyPolo гийн салбарууд, төлбөрийн терминалууд ашиглан хийж болох бөгөөд гуйвуулгын талаарх мэдээллийг гар утсандаа мессежээр шууд хүлээн авна.

    Бид үйлчилгээгээ дэлхийн томоохон төлбөр тооцооны системүүдээр дамжуулан танд хүргэдэг бөгөөд бид энэхүү сүлжээгээ тогтмол тэлсээр байна.

  • Захиалгат депозит

    Захиалгат депозит

    Зарим улсуудад бид бэлэн мөнгөний захиалгат депозит үйлчилгээг үзүүлдэг.

Санхүүгийн компаниуд яагаад MoneyPolo сонгодог вэ?

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрлах Майзус Файнэншл Лимитед Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид өөрсдийн зардалдаа хянамгай хандаж, хийж буй бүхий л ажилдаа үр ашигтай, үр дүнтэй байх хандлагыг баримталдаг.

    Бид өөрсдийн болон түнш байгууллагуудын зардал болон ашгийг хангалттай хангаж чадахуйц байхаар үнээ тогтоодог.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой.

    Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх,
    хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас сэргийлэх болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

    MoneyPolo гийн хувьд харилцагчийн хүсэл сонирхол болон аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах болно.

Манай Санхүүгийн Компаниудын багцууд, ашиг хуваарилалт, урамшууллын талаарх мэдээллийг авахыг хүсвэл
email хаягаар холбогдоно уу.
Холбоо барих