Програм хангамжийн компаниудад
зориулсан төлбөр тооцооны шийдэл

Бидэнтэй хамт бизнесийнхээ
үнэ цэнийг нэмэгдүүлээрэй.

Бид таны програм хангамжийг тодорхой хэмжээгээр үнэ цэнэтэй болгож, борлуулалтаа ахиулан, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд тань туслах олон төрлийн төлбөр тооцооны үйлчилгээг бий болгосон.

Таны ашиг, орлогыг нэмэгдүүлэх олон төрлийн төлбөр тооцооны шийдлүүдийг ашиглан бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлээрэй.

Манай шуурхай бөгөөд ашиглахад хялбар бүтээгдэхүүнүүд харилцагчид тань санхүүгийн асуудлаа хялбархан, аюулгүйгээр шийдвэрлэх боломж олгоно.

Энэ шийдлийн онцлог:

  • Олон валют бүхий данс

    Олон валют бүхий данс

    MoneyPolo гийн зөвхөн нэг л данснаас 128 төрлийн валютаар хийх олон улсын шилжүүлгийн үйлчилгээг бид танд санал болгож байгаа бөгөөд таны шилжүүлгийг хамгийн ашигтай байлгахын тулд валютын хамгийн сүүлийн үеийн ханшийн мэдээллийг шууд хүргэж, шуурхай бөгөөд аюулгүйгээр орлого, зарлага хийх боломжийг олгоно.

    Хэзээ ч нэвтрэх боломжтой, үлдэгдлийн лимитгүй, зардал багатай, нууцлал өндөртэй манай олон валют бүхий дансны үйлчилгээгээр олгож буй боломжуудыг эдлээрэй.

    Дэлхийн хаана ч байсан та олон улсын төлбөр тооцоогоо хурдан бөгөөд хялбархнаар хийх бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханштай өрсөлдөхүйц хэмжээний ханшаар валютаа солиулах болон бэлэн бус шилжүүлгийн шимтгэлийн мэдээллийг урьдчилан авах боломжийг эдэлнэ.

  • Урьдчилсан төлбөрт карт

    Урьдчилсан төлбөрт карт

    Бидний гаргаж буй урьдчилсан төлбөрт карт нь 3 валютын сонголттой – VISA системд ам.доллар, евро, фунт стерлинг, MasterCard-ийн системд ам.доллар.

    Урьдчилсан төлбөрт карт нь дэлхийн 185 гаруй орнуудад ашиглагдах ба онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглагдана.

    Мөн урьдчилсан төлбөрт картаа MoneyPolo данстайгаа холбож эсхүл дангаар нь ашиглаж болно.

    Аль ч тохиолдолд таны мөнгө аюулгүй, найдвартай хадгалагдах болно.

  • Электрон мөнгө (E-money)

    Электрон мөнгө (E-money)

    Электрон мөнгөн төлбөрийн сонголттой олон валют бүхий дансыг ашиглан крипто валютыг дэлхий нийтэд түгээмэл ашиглагддаг үндсэн валют руу хөрвүүлэх болон хэрэглэгч хооронд маш хурдан мөнгө шилжүүлэх боломжтой.

    Өөрийн электрон хэтэвч (E-wallet) дансандаа орлого хийх эсхүл байршуулсан мөнгөө бэлнээр авах хялбархан бөгөөд шуурхай аргыг MoneyPolo танд санал болгож байна.

  • Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    Дэлхийн аль ч улс руу гуйвуулга хийхэд картын дугаар болон хүчинтэй хугацааг мэдэж байхад л хангалттай. Гуйвуулгыг ам.доллар, евро, рублиэр хийх боломжтой. Гуйвуулсан мөнгө тань ажлын 3 өдрийн дотор картын валют руу хөрвөж орно.

  • Карт эквайринг

    Карт эквайринг

    Манай эквайринг үйлчилгээ нь та өөрийнхөө болон харилцагчийнхаа төлбөр тооцоог гүйцэтгэх, гүйлгээ хийхдээ бүхий л томоохон карт болон валютуудыг зах зээлд өрсөлдөхүйц үнээр ашиглах боломжийг олгож байна. Та болон таны харилцагчийн итгэлийг хүлээж, танил болсон төлбөрийн хэрэгслүүдийг MoneyPolo танд санал болгож байна.

  • Бэлэн орлого хийх

    Бэлэн орлого хийх

    Зарим улсуудад бид бэлэн орлого хийх боломжтой.

Програм хангамжийн компаниуд яагаад MoneyPolo хэрэглэдэг вэ?

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрших Майзус Файнэншл Сэрвисэс Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хангах ухаалаг бөгөөд олон сонголт бүхий шийдлүүдийг санал болгож байна.

    Банкны сар бүрийн өндөр хураамж, нууц шимтгэл, өндөр валютын ханшийг цаашид бодох шаардлагагүй боллоо.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой.

    Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас хамгаалах болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

    MoneyPolo гийн хувьд харилцагчийн хүсэл сонирхол болон аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах болно.

MoneyPolo гийн түншлэл, ашиг хуваарилалт, төлбөрийн схемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол
email хаягаар холбогдоно уу.
Холбоо барих