Мерчантад зориулсан
төлбөр тооцооны шийдэл

Бидэнтэй хамт
бизнесээ
тэлээрэй.

128 төрлийн валютаар хийгдэх найдвартай, аюулгүй төлбөрийн систем, олон сонголт бүхий төлбөрийн картууд, дэлхийд тархсан 400,000 салбар сүлжээ болон хамгийн сүүлийн үеийн мобайл технологи.

MoneyPolo гийн лицензтэй зуучлагч болоод харилцагчдаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, шуурхай, найдвартай санхүүгийн үйлчилгээг бүрэн хэмжээнд хүргэн ашигтай ажиллах боломжтой.

Бидний бүтээгдэхүүн болон туршлага бизнесээ тэлэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна.

Бидний дэвшилтэт, хэрэгжүүлэхэд хялбар хэрэглээний програмын интерфэйс (API) болон 3D хамгаалалтын систем нь таныг сэргээж, хурдтай хөгжихөд тань тусална.

Та ямар үйлчилгээ сонирхож байна?

Мөнгөн гуйвуулга

MoneyPolo мөнгөн гуйвуулгыг бүтээгдэхүүний нэр төрөлдөө багтааснаар танд дараах боломжууд нээгдэнэ:

  • Үйлчлүүлэгчиддээ үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэнэ.
  • Компанийн эргэлтийг сайжруулна.
  • Available in 130 countries
    Available in
    130 countries
  • Via more than 400,000 branches
    Via more than
    400,000 branches
  • In World Bank statistics
    In World Bank
    statistics

MoneyPolo түншлэх

MoneyPolo өөрийн бүрэн тохируулгатай хяналтын системийг мөнгөн гуйвуулгадаа ашигладаг ба энэ нь дараах үзүүлэлттэй:

  • Бүх төрлийн валютаар мөнгөн гуйвуулга хийх.
  • Гүйлгээний хугацааг зохицуулах- дээд тал нь 5 минут.
  • 1 секундэд 100 гүйлгээ хийх боломжтой.
  • Үлдэгдлийн нэгдсэн мэдээллийг бодит хугацаа (real-time)-д авах.
  • 365 хоногт 7 хоногийн турша 24 цагийн форматаар ажиллана.
icon

Хамтран ажилладаг сүлжээний нэвтрүүлэлт хурдан бөгөөд энгийн байдаг. Програмд интернэтээр нэвтэрч болох тул инсталл хийх шаардлагагүй. Танд зөвхөн компьютер, интернэт холболт, хариуцсан ажилтан/оператор байхад л хангалттай. Бүхий л техникийн болон харилцагчид тусламж үзүүлэх асуудлыг бид бүрэн хариуцна.

Бүх салбар, партнерууд дараах функцтэй MoneyPolo програмд холбогддог:

  • Амархан нэгтгэх боломжтой уян хатан, олон модульт интерфэйс.
  • Бүрэн тохиргоотой, бодит хугацаа (real-time) модуль тайлагнал.
  • Хамгийн нарийн хамгаалалтын стандартад нийцсэн нууц кодлолын систем.
  • Гуйвуулгын бүхий л мэдээллийг үүсгэж, сэргээж, хадгална.
  • Харилцагчийн хүсэлтээр өргөжүүлж, засварлах боломжтой.
icon

MoneyPolo систем нь хамтран ажиллагч компаниас шаардагдаж болох хамгийн онцгой тохируулга болон өвөрмөц холболтод ч нийцэх бөгөөд электрон хэлбэрийн мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх, нэвтрэх шатлал бий болгох зэрэг боломжуудыг эдэлнэ.

Мерчантын шимтгэл

MoneyPolo нь өөрийн мерчантын хүлээн авч байгаа гүйлгээ болгоноос 0,1% шимтгэл тооцдог бөгөөд мерчантууд өөрийн зарлагын гүйлгээ бүрт хамгийн багадаа 0,5%-ийн шимтгэл тогтоох боломжтой.

Холбоо барих

Манай Мөнгөн Гуйвуулгын Мерчантын Багц, ашиг хуваарилалт, шимтгэл хураамжийн схемийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл email хаягаар холбогдоно уу.

Урьдчилсан төлбөрт карт

Бидний харилцагчиддаа санал болгож буй урьдчилсан төлбөрт карт нь VISA системд ам.доллар, евро, фунт стерлингээр, MasterCard-ийн системд ам.доллараар гардаг.

2011 оны Электрон Мөнгөний тухай Хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Газраас электрон мөнгө гаргах, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх эрх авсан Voice Commerce Group Limited-н охин компани болох Voice Commerce Limited-н гаргаж буй VISA бүтээгдэхүүний (карт болон чип) эмбосстой хувилбарыг та авах боломжтой.

Кипр Улсын Төв Банкны тусгай зөвшөөрөлтэй, электрон мөнгөний үйл ажиллагаа явуулдаг, 23 Zachariadhes Court, 15 NicodemouMylona Street, Larnaca 6010, Cyprus. CSC24Seven.Com Limited хаягтай, 143641 бүртгэлийн дугаартай Кипр Улсад байгуулагдсан CSC24Seven.Com Limited компанийн гаргаж буй MasterCard бүтээгдэхүүний (карт болон чип) сийлбэртэй хувилбарыг та авах боломжтой.

MoneyPolo урьдчилсан төлбөрт VISA болон MasterCard нь банкнаас гаргадаг бусад дебит болон кредит картуудтай адил нөхцөл, боломжийг санал болгодог:

  • Овердрафт болон зээлийн эрхгүй бөгөөд та зөвхөн картандаа хийсэн мөнгөө л зарцуулна.
  • Онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглана.
  • Картнаас карт руу хийх шилжүүлгээр (зөвхөн VISA) карт хооронд 7 хоногийн турш 24 цагаар шуурхай шилжүүлэг хийнэ.
  • Аюулгүй бөгөөд найдвартай- чип болон пин нууцлалтай, банкны данстай холбогддоггүй, цаасан хуулга авах шаардлагагүй.
  • Хэрэглэхэд амархан бөгөөд тааламжтой нөхцөлтэй, бэлэн мөнгөнөөс илүү аюулгүй.

Брэндинг шийдэл

MoneyPolo болон бидний гэрээт байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээ нь бусдад үйлчилгээ үзүүлэх болон хүргэх бүхий л талаараа тасралтгүй үргэлжлэх шийдлүүдийг бүрдүүлдэг.

Мөн түүнчлэн таны компанийн нэр, лого болон дизайныг оруулан хэвлэсэн брэнд картыг бид санал болгож байна.

Бүтээгдэхүүний хувилбар

Нэвтрүүлэлтийн зардал бол суулгалт, нэвтрүүлэлт болон дизайны баталгаажуулалтын зардлыг багтаасан нэг удаагийн төлбөр юм. Мөн суулгацын процесс болон идэвхижүүлэлтийн үеийн IT мэргэжилтнүүдийн зардлыг багтаана.
Мерчантууд дараах 3- хувилбараас сонголтоо хийж болно:

  • Хувилбар 1 – MoneyPolo Борлуулагч

    MoneyPolo брэндийн бүтээгдэхүүний борлуулагчийн хувьд нэвтрүүлэлтийн зардал гарахгүй бөгөөд тусгайлан өгсөн линк ашиглан өөрийн вэбсайтаар дамжуулан картаа захиалж авна. Борлуулсан карт бүртээ тухайн картыг худалдах үнэ болон цэнэглэсэн картын хураамжид суурилсан тодорхой хэмжээний урамшуулал авна.
    E-money хэрэгслүүдийг бага бөгөөд хязгаартай хэрэглэж, урьдчилан төлсөн картын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хүсч байгаа бөгөөд эхний жилдээ 1000-аас доош карт зарахаар төлөвлөж байгаа харилцагчдын хувьд энэ нь тохиромжтой хувилбар юм.

  • Хувилбар 2 – Хосолсон брэнд карт

    Харилцагчийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэх дэд бүтэц бий болгох хангалттай эх үүсвэргүй хэдий ч жилд 1000-аас дээш карт борлуулах төлөвлөгөөтэй байгаа харилцагчийн хувьд энэ хувилбар илүү тохиромжтой.
    Компанийн тань лого болон брэндийн таних тэмдэг, мөн түүнчлэн олонд танил болсон MoneyPolo логог хэвлэсэн хосолсон брэнд бүтээгдэхүүн болох картын онцгой дизайныг бид бий болгож чадна.

  • Хувилбар 3 – Бүрэн брэнд карт

    Харилцагчийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэх ажиллагааг өөрөө удирдан явуулах боломжийг бий болгох хэрэглээний програмын интерфэйс (API) cистемийг нэгтгэх систем болон эх үүсвэртэй харилцагчдийн хувьд MoneyPolo картыг өөртөө тохируулан бүхэлд нь өөрчлөх боломжтой. Картыг танай брэндийн бүтээгдэхүүн болгож харагдуулах өвөрмөц дизайныг бид бий болгох бөгөөд компанийн лого, брэндийн таних тэмдгийг дизайнд оруулж хэвлэнэ.
    5000-аас дээш тооны карт урьдчилан захиалах бизнес харилцагчдын хувьд энэ хувилбар тохиромжтой.

Холбоо барих

Манай Мерчантын Урьдчилан Төлсөн Картын Багц, ашиг хуваарилалт, шимтгэл хураамжийн схемийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл email хаягаар холбогдоно уу.

Нууцлалтай төлбөр тооцоо

Бидний мерчантууддаа зориулсан төлбөр тооцооны шийдлүүд нь банкны шилжүүлэг, мөнгөн гуйвуулга, электрон хэтэвч (E-wallet), VISA болон MasterCard-ын гүйлгээгээр хийх харилцагчийн төлбөр тооцоог илүү хялбар бөгөөд найдвартай байлгахад түлхэц болдог.

MoneyPolo Нууцлалтай төлбөр тооцооны системийг ашигласнаар та хурдан шуурхай, нууцлалтай, дэлхийн хаанаас ч нэвтрэх боломжтой санхүүгийн төлбөр тооцооны хэрэгслүүдийг харилцагчдаа итгэл дүүрэн санал болгох боломжтой. Бидний дэвшилтэт, хэрэгжүүлэхэд хялбар хэрэглээний програмын интерфэйс (API) болон 3D хамгаалалтын систем (3D нь төлбөрийн карттай нийцэхгүй бол картын баталгаажуулалтын нэмэлт аргуудтай) нь таныг сэргээж, хурдтай хөгжихөд тань тусална.

Манай мерчантын төлбөрийн дансны цогц шийдэл нь гуравдагч банкны данс ашиглахгүйгээр бизнесээ эрхлэн явуулах боломж юм.
Зөвхөн нэг данснаас төлбөр тооцоогоо бүрэн хянаж, мөнгө хүлээн авснаар харилцагч болон нийлүүлэгчийнхээ төлбөр тооцооны асуудлыг дэлхийн хаана ч үр дүнтэйгээр зохицуулах боломжтой болно.

Мөнгөн гуйвуулгын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах дэлхийг хамарсан сүлжээ салбарт холбогдон, давуу талыг нь эдлээрэй. MoneyPolo нь одоогоор Хятадаас төлбөр тооцоо хүлээн авдаг цөөхөн компаниудын нэг юм.

MoneyPolo нь өөр өөр төрлийн хэрэгцээ шаардлага бүхий харилцагч болон бизнесийн байгууллагад өндөр чанартай үйлчилгээ үзүүлж байсан амжилт бүхий олонд танигдсан компани билээ.

MoneyPolo ашиглан харилцагчийнхаа төлбөр тооцоог үр ашигтай, аюулгүйгээр гүйцэтгээрэй. Санхүүгийн үйлчилгээ, орон тооны бус ажлын солилцоо, онлайн тоглоомын платформ, аяллын агентлаг, бүх төрлийн гарааны бизнес зэрэг нь бид өөрсдийн цогц үйлчилгээгээ үзүүлэх бизнесийн байгууллагуудын жишээ юм.

MoneyPolo үйлчилгээний системийг хялбархан, хурдан бөгөөд аюулгүйгээр нэвтрүүлж, холбогдох боломжтой. Эхлээд бүртгүүлээд, дэвшилтэт хэрэглээний програмын интерфэйс (API) системийг нэвтрүүлээд, дараа нь туршилт хийнэ. Бүртгэгдсэн даруй техникийн бүрэн нэвтрүүлэлтийг 2 орчим өдрийн дотор дуусгана. Таны хийх ёстой зүйл бол бүртгүүлээд дараа нь баталгаажуулалт хийлгэх юм.

MoneyPolo үйлчилгээний системийг ашиглах болон холбоход үнэгүй.

Мерчантын эрхэлдэг бизнесийн төрлөөс хамааран шимтгэл, хураамжийн хэмжээг тогтооно. Ихэвчлэн хүлээн авсан болон илгээсэн гүйлгээ тутамд шимтгэл тооцдог. Сар болгоны суурь хураамж болон нууц төлбөр байхгүй.

Холбоо барих

Нууцлалтай төлбөр тооцооны Мерчантын Багц, шимтгэл хураамжийн схемийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл email хаягаар холбогдоно уу.

Та болон таны харилцагч яагаад MoneyPolo сонгох хэрэгтэй вэ?

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрших Майзус Файнэншл Лимитед Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид өөрсдийн зардалдаа илүү хянамгай хандаж, хийж буй бүхий л ажилдаа үр ашигтай, үр дүнтэй байх хандлагыг баримталдаг.

    Бид өөрсдийн болон түнш байгууллагуудынхаа зардал болон ашгийг хангалттай хангаж чадахуйц байхаар үнээ тогтоодог.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой. Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас хамгаалах болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

Хамтран ажиллах талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбоо барина уу
Бидэнд email хаягаар мэдээлэл ирүүлээрэй.
Холбоо барих