Манай төслүүд

MoneyPolo нь дэлхийн улс орнууд дахь цагаач иргэдэд хүрч ажиллахыг зорьдог.Бид дэлхийн улс орнуудад амьдарч байгаа цагаач иргэдийн онцгой авьяас, чадварыг тодруулах зорилготой авьяас илрүүлэх шоу болон спортын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

Мөн MoneyPolo нь эсийн ховор өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд зориулж мөнгө босгодог буяны байгууллага болох DebRa Сангийн хүндэт донор буюу ивээн тэтгэгч байгууллага.

MoneyPolo авьяас

MoneyPolo авьяас

MoneyPolo Авьяас илрүүлэх шоу нь онцгой авьяастай цагаач иргэдэд өөрсдийн онцгой чадвараа дэлхий нийттэй хуваалцах боломж олгодог. MoneyPolo нь одоогоор авьяас илрүүлэх 3 нь ч арга хэмжээ зохион байгуулаад байгаа бөгөөд эдгээр арга хэмжээ нь зохиогдсон хэлбэрийн хувьд өөр хэдий ч гадаадад оршин суугаа иргэдийн авьяасыг нээн илрүүлэх нэгдмэл зорилготой байсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.moneypolotalent.com сайтаас авна уу.

  • MoneyPolo монгол авьяастан

    MoneyPolo монгол авьяастан

    Праг хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран 2014 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд анхны MoneyPolo Монгол Авьяастан арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ маш амжилттай болж өндөрлөсөн.

    Бүгд Найрамдах Чех улс дахь цагаач иргэдийн анхаарлыг ихээр татсан, 13,000 гаруй хүмүүс саналаа өгсөн, маш өрсөлдөөнтэй тэмцээн болсон бөгөөд Чехийн Үндэсний Циркийн уран нугараач Наранхүүгийн Халиунсүрэн ялагчаар тодорсон.

    Дэлгэрэнгүй мэдээллийг mongoliantalent.moneypolo.com сайтаас авна уу.

  • Мисс MoneyPolo

    Мисс MoneyPolo

    2014 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулагдсан Мисс Вьетнам Бүгд Найрамдах Чех Улс Европын нээлттэй тэмцээнийг MoneyPolo ивээн тэтгэсэн.

    Онлайн санал асуулгаар тэмцээний ялагч болсон үзэсгэлэнтэй Ли Ха нь MoneyPolo титэм болон мөнгөн шагналын эзэн болсон. Дэлхийн 80 гаруй орны иргэдээс нийт 54,000 санал бүртгэгдсэн.

    Дэлгэрэнгүй мэдээллийг miss.moneypolo.com сайтаас авна уу.

  • MoneyPolo 12

    MoneyPolo 12

    MoneyPolo 12 Авьяастан тэмцээн одоо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Армен, Азербайжан, Беларус, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Орос, Тажикстан, Туркменистан, Украйн, Узбекистан зэрэг улсын иргэд оролцох боломжтой. Оролцогч орон тус бүрээс нэг оролцогч сонгогдоно. Оролцогчдын интернэтэд тавигдсан хувийн мэдээллийг харж сонгогчид саналаа өгөх ба тэмцээний ялагч асар том шагналын эзэн болж, өөрийн мөрөөдлийг биелүүлэх боломжтой болох юм.

    Дэлгэрэнгүй мэдээллийг moneypolotalent.com сайтаас авна уу.

Хандив тусламж

Хандив тусламж

MoneyPolo нь DebRa хандивын сантай нягт хамтран ажилласны дүнд 2014 ба 2015 онд тус байгууллагын шилдэг Хамтрагчаар нэрлэгдсэн. DebRa нь эдгэршгүй өвчтэй хүүхдүүдийн эмчилгээ болон нийгмийн хангамжид зориулж гайхалтай үйл хэрэг эрхлэн явуулдаг байгууллага юм. Мөн түүнчлэн Украйн болон Орос улсад амьдарч байгаа өвчтэй хүүхдүүдийг Бүгд Найрамдах Чех Улсад аялуулах болон эмчлүүлэх хөтөлбөрийг DebRa зохион байгуулдаг.

MoneyPolo гийн хувьд энэхүү байгууллагын хийж буй гайхамшигтай ажлуудад чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлж, өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүдээр тогтмол хандив цуглуулдаг. Мөн MoneyPolo нь хараа хяналтгүй болон өнчин хүүхдүүдийн Праг дахь Клоканек Асрах газарт хандив өгдөг. Бид MoneyPolo гийн харилцагч болон ажилтнуудаас хоол хүнс, хувцас, тоглоом тогтмол цуглуулдаг.

Спортын арга хэмжээ ивээн тэтгэх

  • Монголын хаврын баяр

    Монголын хаврын баяр

    MoneyPolo нь жил бүр зохион байгуулдаг Монголын хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатрын тэмцээнүүд болдог Хаврын Баярын хүндэт ивээн тэтгэгч юм. MoneyPolo гийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогч шагналыг бүх тэмцээнүүд дундаас хамгийн шилдэг байсан тамирчинд гардуулдаг.

  • MoneyPolo хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

    MoneyPolo хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

    MoneyPolo Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг MoneyPolo гийн хамтрагч байгууллагуудын дунд жил болгон зохион байгуулж MoneyPolo Хөлбөмбөгийн Аваргын цомын төлөө өрсөлддөг. Хэрвээ та MoneyPolo гийн хэрэглэгч бөгөөд хүсч байвал энэхүү тэмцээнд оролцох боломжтой. MoneyPolo гийн хэрэглэгчдээс бүрдсэн нэг багийг энэхүү тэмцээнд жил бүр оролцуулахдаа бид таатай байх болно.

    footballcup.moneypolo.com сайтад нэвтэрч дараагийн тэмцээнд бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх
img