Жижиг компаниудад зориулсан
төлбөр тооцооны шийдэл.

Бидэнтэй хамт
бизнесээ хөгжүүлээрэй.

Хувиараа худалдаа эрхлэгч, өсч яваа онлайн бизнес эсхүл зөвлөх үйлчилгээ эрхлэгч аль нь ч байсан та болон таны харилцагчид тохирох онцгой бөгөөд найдвартай үйлчилгээг ашиглан бизнесээ өргөжүүлээрэй.

Бидний шинийг эрэлхийлэгч төлбөр тооцооны шийдлийг бүрэн хэмжээнд ашиглан, дэлхийн хэмжээнд 100 гаруй валют ашиглах боломжтойгоор үйл ажиллагаагаа эрхлээрэй.

Энэ шийдлийн онцлог:

  • Төлбөрийн данс

    Төлбөрийн данс

    MoneyPolo төлбөрийн данс нь дэлхийн хаана ч, ямар ч төрлийн валютаар төлбөр тооцоо хийх, хүлээн авахад зориулагдсан тааламжтай нөхцөлтэй, найдвартайн зэрэгцээ банкны аливаа шимтгэл, хураамжаас ангид байх боломжийг танд олгох төлбөрийн хэрэгсэл юм.

    MoneyPolo бүртгүүлээд, баталгаажуулалт хийлгэсний дараа та MoneyPolo гийн төлбөрийн дансандаа хаанаас ч хэзээ ч онлайн нэвтрэх боломжтой болно.

    Нэхэмжлэх, хэрэглээний болон дотоод төлбөр төлөх, гар утасныхаа төлбөрийг төлөх, MoneyPolo урьдчилан төлсөн картаа удирдах, мөн VISA болон MasterCard-даа мөнгө хийх зэрэгт төлбөрийн дансаа ашиглаж болно.

    Ухаалаг бөгөөд хариуцлагатай харилцагчийн хувьд бизнесийн зардлаа төсөвлөж, хяналт тавих, төлбөрийн уян хатан хуваарийг баримтлах боломжтой.

  • Олон валют бүхий данс

    Олон валют бүхий данс

    MoneyPolo гийн зөвхөн нэг л данснаас 128 төрлийн валютаар хийх олон улсын шилжүүлгийн үйлчилгээг бид танд санал болгож байгаа бөгөөд таны шилжүүлгийг хамгийн ашигтай байлгахын тулд валютын хамгийн сүүлийн үеийн ханшийн мэдээллийг шууд хүргэж, шуурхай бөгөөд аюулгүйгээр орлого, зарлага хийх боломжийг олгоно.

    Хэзээ ч нэвтрэх боломжтой, үлдэгдлийн лимитгүй, зардал багатай, нууцлал өндөртэй манай олон валют бүхий дансны үйлчилгээгээр олгож буй боломжуудыг эдлээрэй.

    Дэлхийн хаана ч байсан та олон улсын төлбөр тооцоогоо хурдан бөгөөд хялбархнаар хийх бөгөөд гадаад харилцагч тань таны MoneyPolo олон валют бүхий данс руу төлбөрөө шууд шилжүүлж болно.

    Мөн та олон валют бүхий дансаа интернэт банкны үйлчилгээтэй, электрон дансны хуулга бүхий банкны харилцах данстай адилаар ашиглах боломжтой.

    Тухайн үеийн зах зээлийн ханштай өрсөлдөхүйц хэмжээний ханшаар валютаа солиулах болон олон улсын мөнгөн гуйвуулгын шимтгэлийн мэдээллийг урьдчилан авах боломжийг эдэлнэ.

  • Урьдчилсан төлбөрт карт

    Урьдчилсан төлбөрт карт

    Бидний гаргаж буй урьдчилсан төлбөрт карт нь 3 валютын сонголттой – VISA системд ам.доллар, евро, фунт стерлинг, MasterCard-ийн системд ам.доллар. Урьдчилан төлсөн карт нь дэлхийн 185 гаруй орнуудад ашиглагдах ба онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглагдана.

    Картын хуулга болон гүйлгээний түүхээ 7 хоногийн турш 24 цагаар авах боломжтой тул та бизнесийн зардлаа маш ойроос, хялбархнаар удирдаж чадна.

    Бизнесийн бүтэц, зохион байгуулалттайгаа нийцүүлэн өөр өөр валют бүхий 18 үндсэн болон дэд картуудыг хослуулан картандаа шатлал бий болгоорой.

    Эмбосстой биет картуудаас авахуулаад нэргүй карт хүртэл олон төрлийн картуудаас сонголтоо хийгээрэй.

Яагаад жижиг компаниуд MoneyPolo ашигладаг вэ?

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрших Майзус Файнэншл Сэрвисэс Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хангах ухаалаг бөгөөд олон сонголт бүхий шийдлүүдийг санал болгож байна.

    Банкны сар бүрийн өндөр хураамж, нууц шимтгэл, өндөр валютын ханшийг цаашид бодох шаардлагагүй боллоо.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой. Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас хамгаалах болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

    MoneyPolo гийн хувьд харилцагчийн хүсэл сонирхол болон аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах болно.

Жижиг Компаниудад зориулсан багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол
email хаягаар холбогдоно уу.
Холбоо барих