Хувь хүмүүст зориулсан
төлбөр тооцооны шийдэл

Бидэнтэй хамт төлбөр тооцоогоо
маш түргэн хийж,
хүлээн аваарай.

Дэлхийгээр аялах, гэр бүлийнхэндээ мөнгө шилжүүлэх, улирлын шинжтэй ажлаас нөгөө ажлын хооронд шилжих шаардлагатай болсон уу?

  • Интернэт болон мобайл аппликэйшн ашиглан олон улсын гүйлгээг хурдан бөгөөд бага зардлаар хийнэ.
  • АМТ-ээс тухайн улсын мөнгөн тэмдэгтийг авч болно.
  • Дэлхийн нийт 400,000 гаруй салбаруудаар дамжуулан мөнгөн гуйвуулга хийнэ.
  • Мөнгө шилжүүлэх эсхүл хүлээн авахад урьдчилан төлсөн карт болон электрон хэтэвч (E-wallet)-ийг ашиглах боломжтой.
  • Хэзээ ч, хаана ч, ямар ч валютаар.

MoneyPolo-гийн энгийн, шуурхай, зардал багатай үйлчилгээг ашиглан мөнгөө дэлхий дахинд эргэлдүүлээрэй.

Энэ шийдлийн онцлог:

  • Мөнгөн гуйвуулга

    Мөнгөн гуйвуулга

    Дэлхийн нийт 400,000 гаруй салбаруудаараа дамжуулан 15 минутын дотор 130 гаруй улс орнууд руу хамгийн бага үнээр мөнгө гуйвуулах боломжийг MoneyPolo танд олгож байна.

    Бүх гүйлгээг интернэт, мобайл аппликэйшн, түнш мөнгөн гуйвуулгын сүлжээ, MoneyPolo-гийн салбарууд, төлбөрийн терминалууд ашиглан хийж болох бөгөөд гуйвуулгын талаарх мэдээллийг гар утсандаа мессежээр шууд хүлээн авна.

    Мөнгөн гуйвуулга тогтмол хийдэг хувь хүмүүст тусгайлан зориулан бид дэлхийн хаанаас ч мөнгө шилжүүлэх боломжтой мобайл аппликэйшн (Google Play-с татаж авах боломжтой) гаргасан.

    Бид үйлчилгээгээ дэлхийн томоохон төлбөр тооцооны системүүдээр дамжуулан танд хүргэдэг бөгөөд энэхүү сүлжээ тогтмол тэлсээр байна.

  • Урьдчилсан төлбөрт карт

    Урьдчилсан төлбөрт карт

    Бидний гаргаж буй Урьдчилсан төлбөрт карт нь VISA системд ам.доллар, евро, фунт стерлингээр, MasterCard-ийн системд ам.доллараар гарна.

    Урьдчилсан төлбөрт карт нь дэлхийн 185 гаруй орнуудад онлайнаар болон дэлгүүрээс худалдан авалт хийх, дэлхийн улс орнууд дахь 1.5 сая гаруй АТМ-ээс бэлэн мөнгө авахад ашиглагдана.

    MoneyPolo Урьдчилсан төлбөрт карт нь бусад төлбөрийн карттай адил нөхцөл, боломжуудыг танд санал болгодог ч хүү болон банкны гэнэтийн шимтгэл, хураамж төлдөггүйгээрээ давуу талтай. Та зөвхөн картандаа хийсэн мөнгөө л зарцуулах боломжтой.

    Манай Урьдчилсан төлбөрт карт нь найдвартай, аюулгүй бөгөөд таны банкны данстай холбогддоггүй.

    Нэг удаагийн хэрэглээний виртуал картуудаас авахуулаад олон жил ашиглаж болох эмбосстой биет картууд хүртэл олон төрлийн картаас та сонголтоо хийх боломжтой.

    Мөн бид томоохон карт хэрэглэгч нарт зориулан үндсэн картаасаа хэд хэдэн дэд карт руу шууд мөнгө шилжүүлэх шуурхай бөгөөд хямд төсөр аргыг санал болгож байна.

  • Төлбөрийн данс

    Төлбөрийн данс

    MoneyPolo төлбөрийн данс нь дэлхийн хаана ч, ямар ч төрлийн валютаар төлбөр тооцоо хийх, хүлээн авахад зориулагдсан тааламжтай нөхцөлтэй, найдвартайн зэрэгцээ банкны аливаа шимтгэл, хураамжаас ангид байх боломжийг танд олгох төлбөрийн хэрэгсэл юм.

    Мөн түүнчлэн та дансаа олон валют бүхий хэд хэдэн MoneyPolo Урьдчилсан төлбөрт карттай холбож болох бөгөөд MoneyPolo гийн бүхий л бүтээгдэхүүнүүдэд үйлчлэх “хэрэглэснээрээ төлөх” боломжийг эдлээрэй.

    MoneyPolo бүртгүүлээд, баталгаажуулалт хийлгэсний дараа та MoneyPolo гийн төлбөрийн дансандаа хаанаас ч, хэзээ ч онлайнаар нэвтрэх боломжтой болно.

    Нэхэмжлэх, хэрэглээний болон дотоод төлбөр, гар утасныхаа төлбөрийг төлөх, MoneyPolo урьдчилан төлсөн картаа удирдах, мөн VISA болон MasterCard-даа мөнгө хийх зэрэгт төлбөрийн дансаа ашиглаж болно.

  • Электрон мөнгө (E-money)

    Электрон мөнгө (E-money)

    Өөрийн электрон хэтэвч (E-wallet) дансандаа орлого хийх эсхүл байршуулсан мөнгөө бэлнээр авах хялбархан бөгөөд шуурхай аргыг MoneyPolo танд санал болгож байна. Qiwi, Webmoney, EgoPay, CashU, OKPay зэрэг электрон хэтэвчээ MoneyPolo төлбөрийн данстай холбож, биет бус мөнгөө биет мөнгөн тэмдэгт болгох боломжтой.

    MoneyPolo төлбөрийн данстайгаа хослуулан хэрэглэж эсхүл MoneyPolo урьдчилан төлсөн карт руу шилжүүлэг хийж болох бөгөөд аль аль нь найдвартай бөгөөд аюулгүй хувилбар байх болно.

  • Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    Visa, MasterCard, Хятадын Unionpay картууд руугаа шууд мөнгө гуйвуулах

    MoneyPolo данснаасаа ам.доллар, евро, рублийн гуйвуулгыг ямар ч төрлийн карт руу хийхийн тулд картын дугаар болон хүчинтэй хугацааг мэдэж байхад л хангалттай. Гуйвуулсан мөнгө тань ажлын 3 өдрийн дотор картын валют руу хөрвөж орно.

Хувь хүмүүс яагаад MoneyPolo сонгодог вэ?

  • Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвартай

    Өрсөлдөх чадвар сайтай, найдвартай, ил тод үнийн бодлоготой.

    Бид өөрсдийн зардалдаа хянамгай хандаж, хийж буй бүхий л ажилдаа үр ашигтай, үр дүнтэй байх хандлагыг баримталдаг.

    Ямар нэгэн нууц төлбөр хураамж эсхүл ялгавартай үнэ тогтоолгүйгээр таны санхүүгийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар шийдвэрлэхийг бид зорьж ажилладаг.

  • Дэлхийд тархсан

    Дэлхийд тархсан

    Бид дэлхийн хаана ч оршин суугаа хэрэгчлэгчдэд хүрэх боломжтой, өргөн хүрээ хамарсан, харилцагчид ойрхон депозит, гүйлгээний сүлжээг бий болгосон.

    Дэлхий дахинд 400,000 гаруй салбар, 1.5 сая ATM-тэй, 128 төрлийн валютаар гүйлгээ хийх боломжтой учир та дэлхийн хаана ч ямар нэгэн асуудалгүйгээр мөнгөө зарцуулж чадна.

  • Аюулгүй, найдвартай

    Аюулгүй, найдвартай

    MoneyPolo нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Ванд улсад байрших Майзус Файнэншл Лимитед Лтд.-ийн эзэмшдэг бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд компанийн үйл ажиллагааг Төлбөр Тооцооны асуудал эрхэлсэн Байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Газар зохицуулдаг.

    Бид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг траст дансанд байршуулдаг тул та мөнгөнийхөө аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй юм.

  • Хэрэглэхэд хялбар технологи

    Хэрэглэхэд хялбар технологи

    Аюулгүй байдлыг хангаж, хялбаршуулсан бидний төлбөр тооцооны систем нь төлбөр тооцооны үйлчилгээний сайжруулсан хэрэглээний програмын интерфэйс (API)-ээр дамжин хэд хэдэн гуравдагч системд холбогдсон.

    Мөн бидний хэрэглэхэд хялбар, олон хэл дээрх вэб интерфэйс болон гар утасны аппликэйшнийг та ашиглах боломжтой. Та бидний бүхий л үйлчилгээг компютер болон гар утаснаасаа авах боломжтой учраас MoneyPolo нь таны хувьд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн нэг цэгийн дэлгүүр болох юм.

  • Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Луйвраас сэргийлэх, хувийн мэдээллийг хамгаалах

    Бид луйвраас хамгаалах болон харилцагчийн дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 128-бит-н нууцлалын технологи, хувийн мэдээллийн баталгаажуулалт, гүйлгээний бодит хугацаа (real-time)-ны мониторинг гэх мэтчилэн аюулгүй байдлыг өндөр зэрэглэлд хангасан төлбөр тооцооны системийг ашигладаг.

    MoneyPolo гийн хувьд харилцагчийн хүсэл сонирхол болон аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах болно.

Бүртгүүлэх
img